Үндсэн агуулга руу шилжих

· 1 мин унших

Монгол гэрийн доторх ёс горим

Гэрийн эзэн, зочны суудал болон гэр дотор дагаж мөрдөх есөн цээрлэл — хүндэтгэлийн соёлын илэрхийлэл.

Монголчууд нэн эртнээс өргөө гэрээ дээдэлж, гэр дотор хэн хэрхэн биеэ зөв авч явахыг сургаж ирсэн. Гэрийн баруун хойморт зочноо залж, зүүн хойморт гэрийн эзний суудлыг бэлтгэснээр өрхийн тэргүүн зочидтойгоо саадгүй ярилцах боломжтой болдог.

Ирсэн зочид болон өрхийн гишүүдийн дагаж мөрдөх хорио цээр, ёс горим бий. Эдгээр нь мухар сүсэг гэхээсээ илүү дэргэдэх хүнээ хүндлэх, гал голомтоо дээдлэх, биеэ зохистой авч явах өндөр соёлын илэрхийлэл юм.

Гэр дотор цээрлэх есөн зүйл

  1. Хаалга алдалдаггүй
  2. Багана түшиж босдоггүй
  3. Босгон дээр суудаггүй
  4. Хэвтээгээр идэж уудаггүй
  5. Араг сандайлдаггүй
  6. Гэрт малгай буруу харуулж өмсдөггүй
  7. Багана дундуур гардаггүй
  8. Явган суудаггүй
  9. Ташуураа тулдаггүй

Гэрийн ёс горимыг интерактив байдлаар энд дарж танилцана уу.

Бусад нийтлэл