Үндсэн агуулга руу шилжих

ЦОМЦОГ ГЭР®

Уламжлал / Шинэчлэл / Үнэ цэнэ

Монгол гэрийн уламжлалт үнэ цэнийг хадгалж, орчин үеийн тав тухыг шингээсэн инновацийн гэр.

Намар · Тал нутаг

НамарНамар · Тал нутаг

Гэрээ сонгох

3 алхамаар үнээ мэдээрэй

1 Хэмжээ
2 ӨнгөХүрэн модон гэр

Үндсэн өнгөҮнэд багтсан

Есөн эрдэнэүнэ +5%

3 Үнэ

27,000,000₮

5 ханатай гэр · 30.17 м² · Ø6.20 м

Захиалга өгөх
Хүрэн модон гэр — Интерьер үзэх
Хүрэн мод
оноос
2016оноос
газарт
25+газарт
интерьер өнгө
9интерьер өнгө
жилийн баталгаа
3жилийн баталгаа

Яагаад Цомцог гэр

Уламжлалт гэрийн мөн чанар, орчин үеийн тав тух

Байгальд ээлтэй эко гэр

Хөрс сүйтгэдэггүй, хүний биед хоргүй эко түүхий эдээр хийгдсэн. Дугуй хэлбэр нь байгалийн дулааныг илүү удаан хадгална.

Уужим саруул орон зай

Том цэлгэр цонх гадна орчныг тод харуулж, дотоод орон зайг уужим болгоно. Цонхны байрлалыг захиалагч өөрөө сонгоно.

Төлбөрийн уян хатан нөхцөл

Урьдчилгаа төлбөрөөр захиалгаа баталгаажуулж, үлдэгдлийн нөхцөлийг менежертэйгээ тохиролцоно.

Төслийн тухай

Монгол гэрийг дэлхийд чимэг болгох

Бид орчин үеийн хаусыг орлохуйц тохь тухтай, уужим саруул атлаа үндэсний хэв шинжийг агуулсан гэрийг бүтээхээр 2016 онд "Цомцог гэр"-ийг зохион бүтээсэн.

Монголын уламжлалт гэрийг орчин үеийн аж амьдралд зохицуулан, илүү тохь тухтай, саруул болгож инноваци шингээсэн, оюуны өмчөөр баталгаажсан үндэсний брэнд бүтээгдэхүүн. 2016 оноос "МОН-ХАТАН ХАУС" ХХК үйлдвэрлэж байна.

Дэлгэрэнгүй
Тооноор харагдах тэнгэр

Бидний туршлага

Он цагийн хэлхээ

  1. –2016

    Экспорт ба хүмүүнлэгийн тусламж

    Уламжлалт Монгол гэрийг гадаадын олон оронд экспортолж, Дэлхийн Зөн, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг зэрэг байгууллагад тусламжийн гэр нийлүүлсэн.

  2. 2016

    "Цомцог гэр" брэнд мэндэлсэн

    "Red Resort" аялал жуулчлалын газарт зориулан анхны инновацийн шинэчлэл бүхий Цомцог гэрийн загварыг зохион бүтээсэн.

  3. 2016–2022

    Тэрэлж, Төв, Говь, Хангайд

    Тэрэлжийн 9, Төв аймгийн 5 амралтын газар болон Өмнөговь, Өвөрхангайн жуулчны баазууд Цомцог гэрийг сонгосон.

  4. 2023

    Оюу Толгой, Хандгайт, шинэ брэндбүүк

    Оюу Толгой, Хандгайт зэрэг томоохон төслүүд хэрэгжиж, брэндийн шинэ таних тэмдэг батлагдсан.

  5. 2024

    Талын Монгол цогцолбор

    Олон арван Цомцог гэртэй жуулчны цогцолборыг хүлээлгэн өгсөн.

  6. Одоо

    2026

    "Есөн эрдэнэ" ба шинэ үйлдвэр

    Есөн эрдэнийн нэрээр 9 интерьер өнгөний цуврал гаргаж, Хан-Уул дүүргийн Морингийн даваанд үйлдвэрийн байраа ажиллуулж байна.

Галерей

Цомцог гэрийн интерьер

Ишлэл

Монгол гэрийн одоогийн хэв шинж 3000 орчим жилийн тэртээгээс бүрэлдэн тогтжээ. Бид энэ өвийг орчин үеийн амьдралд авчирч, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зорьдог.
ЦОМЦОГ ГЭР®
Хээ угалзтай хаалгатай захиалгат Цомцог гэр

Архитектур & интерьер дизайн

Гадна нь уламжлал, дотор нь орчин үе

Дугуй хэлбэр, эсгий туурга, хээ угалз зэрэг Монгол гэрийн дүр төрхийг хадгалж, дотор орон зайг ариун цэврийн өрөө, гал тогоо, унтлагын хэсэгтэй бүрэн тохижуулсан. 14–20 метрийн захиалгат гэр нь ресторан, танхим, музейн орон зай болж чадна.

Тав тухтай интерьер

Есөн эрдэнийн өнгөөр гэрээ чимээрэй

Модон хийцийг есөн эрдэнийн нэрэмжит 9 өнгөөр чимнэ. Алтны дулаан, оюуны сэргэг, сувдын гэгээ — таны амьдралын хэв маягт тохирох өнгийг сонгоорой.

Алтан эрдэнийн гэрМөнгөн эрдэнийн гэрЗэс эрдэнийн гэрГан эрдэнийн гэрОюу эрдэнийн гэрНомин эрдэнийн гэрШүр эрдэнийн гэрСувдан эрдэнийн гэрТанан эрдэнийн гэр

Эрдэнэ: Алт

Алтан эрдэнийн гэр

Алт — эрхэм дээд, баялаг хишгийн бэлгэдэл. Наран мэт дулаан, гэрэлтэй орчин.

360°

360° аялал

Гэрийн дотор орж үзээрэй

Өнгөө сольж, дотоод орон зайг эргүүлж харж, тооно, халаалт, цонх, хаалганы шийдлийг цэг бүрээр танилцаарай.

Аялал эхлүүлэх

Мэдээ, мэдээлэл

Монгол гэрийн тухай

Бүгдийг үзэх