Үндсэн агуулга руу шилжих

· 1 мин унших

Бид яагаад "Цомцог гэр"-ийг бий болгосон бэ?

Уламжлалт гэрийн мөн чанарыг хадгалж, орчин үеийн хүний хэрэгцээнд нийцсэн тохилог сууц бүтээх зорилго.

Монгол гэр нүүж суухад хялбар, байгальд ээлтэй зэрэг олон шалтгаанаар он жилүүдийг даван туулж, өөрийн үндсэн хэв загвараа хадгалан Монголд төдийгүй дэлхийд үнэ цэнээ харуулсаар байна. Энэ удаа бид яагаад Цомцог гэр брэндийг бий болгосон тухайгаа хуваалцъя.

Уламжлалаас улбаалсан

Цомцог гэр нүүдэлчин ард түмний үнэт зүйл, уламжлалаас улбаалан бий болсон. Энэ соёлыг үеийн үед үлдээхийн тулд бид гэрийн үндсэн шинжийг хэвээр хадгалсан:

  • дугуй хэлбэр
  • байгальд ээлтэй, амьсгалдаг бүтэц
  • нүүж суухад хялбар байдал

Орчин үеийн хэрэгцээнд нийцсэн

Уламжлалт шинжийг хадгалахын зэрэгцээ өнөөгийн иргэдийн хэрэгцээнд нийцсэн, өнгө үзэмж сайтай, тохилог саруул сууц бүтээхийг зорьсон. Том цонх, шалны халаалт, ариун цэврийн өрөө, металл вакум хаалга, паркетан шал, интерьер дизайн — эдгээрийг гэрийн мөн чанарыг алдагдуулалгүйгээр шингээсэн.

Техник технологи хөгжихийн хэрээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэрэглээ нэмэгдсээр байна. Ийм үед бид уламжлалаа хадгалж, дэлхийд гайхагдах Монгол өвийн нэг болох гэртээ эрүүл, эко орчинд амьдрах бүрэн боломжтой.

Чанар ба үйлчилгээ

Брэнд бүтээгдэхүүний хувьд бид чанар, стандартад өндөр шаардлага тавьж, захиалагчиддаа борлуулалтын дараах үйлчилгээ-г өндөр түвшинд үзүүлдэг.

Та Цомцог гэрээ минимал, contemporary, Scandinavian гээд хүссэн интерьерээрээ тохижуулж, цаашид улам өнгөлөг болгон авч явах боломжтой.

Бусад нийтлэл