· 1 мин унших
Байгалийн гэрэл тусдаг гэрийн 6 давуу тал
Тооно, том цонхоор тусах нарны гэрэл гэр бүлийн эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засагт хэрхэн тустай вэ?

Нар багатай Скандинавын орнууд байгалийн гэрлийг аль болох их оруулах дизайнаар гэрээ тохижуулдаг. Байгалийн гэрэл сайн тусдаг сууц нь үзэмжтэйгээс гадна олон сайн үр дагавартай.
Монгол гэрийн том давуу тал бол нарны гэрэл гэрийг бүтэн тойрон, тооноор дамжин гэрт бүрэн тусдаг явдал юм. Цомцог гэр үүн дээр том цэлгэр цонх нэмсэн.
1. Хүүхдийн өсөлтөд тустай
Эрт үеэс Монголчууд шинэ төрсөн хүүхдээ хойморт тооноор тусах наранд ээдэг байжээ. Нарны гэрэл бол Д аминдэмийн байгалийн эх үүсвэр бөгөөд яс, шүдний хөгжилд чухал.
2. Биеийн хэмнэлийг зохицуулна
Өглөөний гэрэл биеийн дотоод цагийг тохируулж, өдөр идэвхтэй, шөнө тайван унтахад тусалдаг.
3. Нүдний ачааллыг бууруулна
Хиймэл гэрэлд удаан ном унших, компьютерт суух нь нүдийг ядраадаг. Цонхны ойролцоо байгалийн гэрэлд ажиллах нь нүдэнд илүү таатай.
4. Эрчим хүч хэмнэнэ
Өдрийн гэрлийг удаан ашиглах нь цахилгааны зардлыг бууруулж, байгаль орчинд ээлтэй хэрэглээ болно.
5. Ядаргаанаас сэргийлнэ
Монголчууд нар мандахаас өмнө босож, нар жаргахад амардаг байв. Байгалийн хэмнэлээр амьдрах нь нойрны чанарыг сайжруулж, ядаргаанаас сэргийлдэг.
6. Сэтгэл санаанд эерэг
Байгалийн гэрэлд ажилладаг хүмүүсийн сэтгэл санаа, бүтээмж илүү сайн байдаг гэсэн судалгаанууд олон бий.
Гэртээ байгалийн гэрлийг нэмэх зөвлөмж
- Хөшгийг өдрийн турш нээлттэй байлгах
- Цонхны ойролцоо бараан тавилга байршуулахгүй байх
- Цайвар өнгийн тавилга, интерьер сонгох — жишээ нь Сувдан эсвэл Танан эрдэнийн өнгө
- Шилэн хаалга хийлгэх
- Цонхны эсрэг талд толь, гэрэл ойлгох гадаргуу байрлуулах



