Эрхэм зорилго
БИД ЦОМЦОГ ГЭРЭЭР ДЭЛХИЙГ ЧИМНЭ.

Алсын хараа
Нүүдэлчдийн хосгүй их өв соёлыг хадгалан тээж, өвлөн эзэмшиж, гайхамшигт монгол гэрийн уламжлал шинэчлэлийг хослуулан дэлхийд сурталчилна.

Үнэт зүйлс

 Туршлагатай- ЧАДВАРЛАГ БАГ ХАМТ ОЛОН /Мэргэшсэн хамт олон,
Бүтээлч хамт олон/Харилцагчидаа дээдэлнэ/
 Шилдэг шийдэл – ШИНЭЛЭГ ЗАГВАР
 Байгальд ээлтэй – ЭКО БРЕНД
 Хариуцлага – ЧАНАР БА БАТАЛГАА

НҮҮДЭЛЧИН АХУЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ
Манай компани нь 2016 онд “Мон-Хатан Хаус“ ХХК нэртэйгээр байгуулагдан, эртний монголчуудын гэр сууцыг эдүгээ уламжлуулан авч хөгжүүлэн, цомцог тоонотой, муруй баганатай, вакуум хаалга, цонхтой, тавилгатай, шалны халаалттай, наралгааны террасстай цогц бүрдэл гэр үйлдвэрлэж ирлээ.

Нүүлгээд явахад буурь нь газрын хөрс эвдэхгүй, ногоон зүлэг хэвээрээ үлддэгээрээ байгальд ээлтэй, хөндий шалтай, утаагүй эко, нүүдлийн ёс заншлыг хадгалсан, өнөөгийн аялал жуулчлалын салбарынхны эрэлт хэрэгцээ, дотоод, гадаадын жуулчдын хүсэл сонирхолд бүрнээ нийцэх ЦОМЦОГ ГЭРИЙГ үйлдвэрлэж байна.

Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл ахуй, аюулгүй байдллын бүхий л нөхцөл шаардлагыг бүрэн хангасан , удаан хугацааны эдэлгээний чанартай бүтээгдэхүүнийг ашиглан үйлдвэрийн аргаар бэлтгэдэг. Цомцог гэр болон түүний гэр хувилбарууд нь оюуны өмчийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний загварын патент № 2739, барааны тэмдэгтийн 40-2017\ 0020446 тоот дугаараар хамгаалагдсан эрхийг Мон- Хатан Хаус ХХК эзэмшдэг болно.