Цомцог гэрийг сонгох 5 шалтгаан

Цомцог гэр нь Монголын уламжлалт гэрийг шинэлэг инновациар баяжуулан зохион бүтээсэн брэнд бүтээгдэхүүн билээ. Тус гэр нь орчин үеийн хаусыг орлохуйц тохь тухтай, уужим саруул атлаа  үндэсний хэв маягийг хадгалан үлдсэн тул гадаад дотоодын олон хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн сууц болоод байна. Энэхүү нийтлэлээрээ эрхэм уншигч танд яагаад Цомцог гэрийг сонгож болох талаар 5 шалтгааныг толилуулж байна.

1. Хүссэн газартаа амьдрах боломж

Улаанбаатар хотын зөв бус хот төлөвлөлт хийгээд иргэдийн шилжилт хөдөлгөөн, тээврийн хэрэгслийн огцом өсөлт, агаар, хөрс, усны бохирдол зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд хотоос гадна амьдрах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдээд байна.  Чухам энэ үед та Цомцог гэрийг өөрийн хүссэн газартаа бариулж болохоос гадна гэр бүлийн гишүүдийн санаа шийдлийг харгалзан нэмж тохижуулах, цэцэрлэгжүүлэх зэрэг бүрэн боломжтой юм.

2. Байгальд ээлтэй эко орчин

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал олон нийтийн санааг чилээх боллоо. Энэ онд гэхэд л дэлхийн 17 орон усны нөөцгүй болж “тэг зогсолт” хийхэд хүрээд байгаа билээ. Манай улс тус жагсаалтын 55 дугаарт бичигдсэн нь  мөн л бидэнд томоохон сануулга дохио ирээд буйг харуулж байна. Тийм учраас ногоон бизнесийг дэмжигчид болон байгальд ээлтэй эко амьдрах хүсэлтэй хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, шинэ үеийн хэрэглэгчид аль болох эрүүл мэндэд хор нөлөөгүй орчинд аж төрөхийг илүүд үзэх болжээ. Харин бидний үндэсний сууц болох “гэр” нь хөрс сүйтгэдэггүй, хүний биед хоргүй эко түүхий эдээр хийгддэг, дугуй хэлбэртэй тул байгалийн дулааныг илүү удаан хадгалдаг зэрэг давуу талуудтай. Тиймээс байгаль нутагтаа ээлтэй эко амьдрахыг хүссэн хэн бүхний хувьд хамгийн зөв сонголт болох юм.

3. Уужим саруул орон зай

Цомцог гэрийн дизайнд Монгол үндэсний уламжлалт гэрээс ялгаатай зүйл олон бий. Тэдний нэг нь орон зайг саруулхан уужим байхаар төлөвлөсөн явдал юм. Түүнчлэн Цомцог гэрт том цэлгэр цонх байршуулж өгсөн нь харагдах орчинг улам бүр үзэсгэлэнтэй тод болгож, дотоод орон зайг уужим харагдуулдаг онцлогтой. Мөн хэрэглэгч, захиалагч та өөрийн хүссэн хэсэгтээ цонхоо байрлуулах боломжтой учраас өглөөний нарыг харах эсвэл оройн жаргах нар луу цонхоо харуулан байршуулах эсэх нь таны сонголт юм.

4. Цэвэр цэнгэг агаар

ДЭМБ-аас гаргасан  2019 оны жагсаалтад дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орны 6-д манай улс бичигдээд байгаа билээ.  Агаарын бохирдол өвлийн улиралд хамгийн дээд цэгтээ хүрдэг. Тийм учраас эрүүл мэндээ эрхэмлэгч хүн бүр цэвэр цэнгэг агаартай орчинд суурьшихаар төлөвлөдөг болсон байна. Гэрийн тооноор хамгийн цэнгэг агаар орж ирдэг төдийгүй гэрийг тойруулан барьсан материалууд, түүхий эд нь агаар салхийг нэвтрүүлдэг, амьсгалдаг технологитой тул дотоод агаарыг дээд зэргээр цэвэр цэнгэг байлгадаг юм.

Агаарын бохирдол нь хүн амын ялангуяа 5 хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын эрхтэн тогтолцооны өвчлөлийн шалтгаан болж байна, үүнээс гадна оюун ухаан болон хүний сэтгэл санааны байдалд ч сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Тийм учраас ялангуяа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд болон залуу гэр бүлүүд гадаад, дотоод орчны цэвэр цэнгэг агаарыг нэгдүгээрт тавих нь зүйтэй.

5.  Гадаад дотоодын жуулчдыг татах

Монгол үндэсний өв соёл тэр дундаа үндэсний гэр нь гадаадын иргэд, жуулчдын сонирхлыг эрхгүй татдаг. Харин Цомцог гэрийн хувьд уужим саруул зайтай, монгол гэрт тохирсон өвөрмөц инженерийн шийдэлтэйн дээр, боловсронгуй нойл, ванн душ зэргийг шийдэж өгсөн тул гадаадын иргэдийг илүү тохь тухтай, сонирхолтой орчинд амрах тав тухыг бий болгодог. Тиймээс хувь хүн болон аялал жуулчлал эрхлэгчид та бүхэн гадаад, дотоодын иргэд, жуулчдын тоог нэмэгдүүлэх, үнэ цэнийг бий болгох хүсэлтэй байгаа бол бид танд өөрсдийн нэрийн брэнд “Цомцог гэр”-ийг санал болгож байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.