Танай гэрт байгалийн нар тусахын 6 давуу тал нийтлэл

Тропикал буюу халуун орноос бусад газарт байгалийн нар тусдаг байршил бүхий сууц нь илүү өндөр үнэтэй байдаг. Тиймдээ ч нар бага үздэг Скандиновын орнууд илүү байгалийн гэрэл нэмэхүйц загвар дизайнаар гэрээ тохижуулдаг билээ. Байгалийн нар тусах нь зөвхөн үзэмж талаасаа таатай төдийгүй олон сайн үр дагавартай байдгийг дор дурдъя.

1. Хүүхдийн өсөлтөд нэн тустай

Эрт үеэс Монголчууд хоймортоо шинэ төрсөн хүүхдийг нэхий өлгийн дээр хэвтүүлэн наранд ээдэг байж. Тооноор туссан нар нь хүүхдийн биед хэрэгцээтэй Д витаминыг өгөхөөс гадна хонины нэхий нь элдэв төрлийн харшил болон Аутизмаас хүртэл сэргийлдэг болохыг сүүлд Германы эрдэмтэд нотолсон байна. Байгалийн гэрэл их туссан гэрт өссөн хүүхдүүд хоолны дуршил сайтай, өсгөлүүн байдаг нь нарны гэрэл нь хоолны дуршилыг идэвхжүүлж, хоол боловсруулалтыг сайжруулдагтай холбоотой.

2. Гэр бүлийн гишүүдийн дархлааг дэмжинэ

Олон хүн нарнаас Д витамин авахыг мэддэг ч байгалийн гэрэл бидэнд мөн дархлааг дэмжихэд чухал үүрэгтэй

В витаминыг өгч байдгийг төдийлөн сайн мэддэггүй. Мөн байгалийн гэрэл нь цагаан болон улаан эсийн тоог нэмэгдүүлдэг төдийгүй биеийн гормоныг ч тэнцвэржүүлдэг. 

3 .Хараанд эерэг нөлөөтэй

Байгалийн бус гэрэлд ном сонин унших, компьютер дээр сууж ажиллах зэрэг нь урт хугацаандаа хараа муудах, ядрах эмгэгийг үүсгэдэг. Үүнээс сэргийлж аль болох байгалийн гэрэлд цонхтой ойр сууж ажиллах ном унших зэргээр нүдний хараагаа хамгаалах нь чухал.

4. Эдийн засагт хэмнэлттэй

Байгалийн гэрлийг илүү удаан хугацаагаар хэрэглэх боломж бүрдүүлэх нь танай гэр бүлийн цахилгааны төлбөрийг эрс багасгах нь ойлгомжтой. Гэхдээ байгалийн гэрэлийн ашиглалтыг илүүтэй нэмэгдүүлснээр та эх дэлхий, байгал цаг уурын өөрчлөлтийн эсрэг хөрөнгө оруулалт хийж байгаа гэдэг нь эдийн засаг хэмнэхээс ч илүү таатай зүйл.

5. Ядаргаанаас сэргийлнэ

Монголчууд эрт үеэс нар хананы толгойд тусахаас ч өмнө өглөө эртлэн босож ажил амьдралаа зохицуулдаг байсан. Нар шингэх үед унтаж амарч, үүр цайхаар босох нь хүний бүтээмжийг эрс дээшлүүлдэг төдийгүй инсомниа, нойр хулжилт, архаг ядаргаа зэргээс сэргийлэх ач тустай.

6. Сэтгэл зүйд эерэг нөлөөтэй

 Лойла их сургуулийн хийсэн судалгаагаар нарны гэрэлд ажилладаг хүмүүсийн танин мэдэхүйн чадвар болон бүтээмж нь бусдаас харьцангуй их байж. Мөн сэтгэл гутралд орох магадлал нарны гэрэлд ажилладаггүй ажилчдаас илүү бага байсан байна.

Бидний уламжлалт сууц болох Монгол гэрийн нэгэн том давуу тал нь нарны гэрэл гэрийг бүтэн тойрч, гэрт бүрэн тусдагтай холбоотой.

Гэртээ байгалийн гэрлийг илүү тусгах зөвлөмж:

  • Гэрийнхээ хөшгийг өдрийн турш нээлттэй байлгах
  • Цонхны ойролцоо бараан өнгийн тавилга байршуулахаас зайлсхийх
  • Гэрийг цайвар өнгийн тавилгаар тохижуулах
  • Шилэн хаалга хийлгэх
  • Цонхны дагуух хананд гэрэл цацрахуйц шилэн жааз эсвэл толь зэргийг байрлуулах нь байгалийн гэрлийг тодорхой хувиар нэмэгдүүлдэг.

 

 

Сэтгэгдэл

Your email address will not be published.