Цомцог гэр нь оюуны өмчөөр гэрчилгээтэй, баталгаат бүтээгдэхүүн

Сүүлийн жилүүдэд Монгол улсад оюуны өмчийн асуудал хурцаар тавигдах болсон. Хувь хүний оюун бодол, бүтээлч чанараас урган гарч буй биет болон биет бус бүтээлийг хууль эрх зүйн хүрээнд хамгаалахын сацуу олон нийт оюуны өмчийг хүлээн зөвшөөрч, соёлтой хандах болсон нь нэн сайшаалтай.

Цомцог гэр нь оюуны өмчийн патент бүхий баталгаат бүтээгдэхүүн

Бид Цомцог гэрийг Монголын үндэсний брэнд бүтээгдэхүүн болгохын тулд сэтгэл зүрхээ зориулан хүч хөдөлмөрөө дайчлан ажилладаг. Тэр ч үүднээс оюуны өмчийн газраар баталгаажуулан гэрчилгээгээ хүлээн авсан тул хэрэглэгчдэд чанартай, найдвартай үйлчилгээг үзүүлэхийг зорьдог. Тиймээс Цомцог гэрийг бүтээгчид бид аль болох чанартай, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй түүхий эдийг ашигладаг. Бид мөн бусад томоохон компани, брэндүүдийн адилаар туслах байгууллагуудтай албан ёсоор хамтран ажиллаж, үйлвэрлэлийн кластер системийн зарчмаар ажилладаг. Тиймээс дагалдагч компаниудаа сонгохдоо хүртэл болгоомжтой хандаж, чанарыг нэгдүгээрт тавьдаг.

Практикт хуурамч “Цомцог гэр” олон байна

Цомцог хэмээх нэр хүртэл бидний оюун бодлоо уралдуулан сэтгэл зүрхнээсээ бодож олсон хүндэтгэлтэй нэр. Гэтэл практикт Цомцог гэр нэрийн доор хуурамч гэр барьж өгөх, “Цомцог” нэрийг хууль бусаар ашиглах, чанаргүй бүтээл хэрэглэгчдэд хүлээлгэж өгөх зэрэг ёс зүйгүй асуудлууд гарсаар байгаа нь харамсалтай.

Зөвхөн нэг удаагийн гэр бариад өгөх гэхээс илүүтэй Монгол хүний ур ухааныг шингээсэн үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаагийн хувьд хэрэглэгч бүртээ бид бүтэн 3 жилийн баталгаат хугацаа өгдөг. Үүгээрээ бид өөрсдийн оюуны бүтээлийг хэрхэн үнэ цэнэтэй байлгахаар хичээж буйн нэг илрэл юм. Маш их хөдөлмөр, цаг хугацаа, олон хүний сэтгэл зүтгэл, үйлдвэрийн технологи, ноу хау байдаг учраас “Цомцог гэр”-ийг Оюуны өмчийн газар талархалтайгаар хүлээн авсан. Хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхэн ч мөн цаашид оюуны өмчийг хүндэтгэн, чанарыг эрхэмлэж, хуурамч бүтээгдэхүүнээс зайлсхийхийг бид танд уриалж байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.