Цомцог гэр энгийн Монгол гэрээс юугаараа ялгаатай вэ?

Монгол Үндэстний гэр нь олон зуун жилийн түүхтэй, Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, байгальд ээлтэй бүтээгдэхүүн гэдгийг бид өмнөх нийтлэлүүдээрээ онцолж байсан билээ. Харин энэ удаагийн нийтлэлээр Цомцог гэр чухам юугаараа энгийн уламжлалт гэрээс ялгаатай болохыг цөөн үгээр товчхон тайлбарлая.

Цомцог гэр орчин үеийн шинэчлэлийг агуулсан

Цомцог гэр нь энгийн гэрийг бодвол уужим саруул зайтай, баганыг гадна карказанд шилжүүлж өгсөн тул ашигтай талбай ихтэй. Өрхийг шилэн хийцээр хийсэн тул байгалийн гэрэл асуудалгүй тусдаг, автоматаар онгойлгож хааж болох тул ашиглахад хялбар. Мөн Цомцог гэр нь энгийн Монгол гэрийг бодвол эдэлгээ удаантай, мөн гэрийн буурь нь хотын хэв маягт тохирсон тоосгон тул илүү эмх цэгцтэй, тоос шороогүй цэвэрхэн байхаар шийдэж өгсөн. Шалны халаалт, өрхийг нээж хаах автомат удирдлагатай, гэрийн бууринд инженерийн цогц шийдлийг  хийж өгснөөр ариун цэврийн өрөөний асуудал шийдэгдсэн зэрэг олон зүйлээрээ энгийн Монгол гэрээс ялгаатай.

Цомцог гэр байгальд ээлтэй, эко хэв маягийг хадгалан үлдсэн

Монгол гэрийн байгальд ээлтэй, нүүж суухад хялбар, эко хэв маягийг Цомцог гэрт шингээн үлдээсэн. Тиймээс гэрийн модыг эко үнэргүй будгаар будсан нь оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.

Цомцог гэр энгийн Монгол гэрээс юугаараа ялгаатай вэ?

Цомцог гэр энгийн Монгол гэрээс юу юугаараа ялгаатайг тоймлон жагсааж бичлээ.

  • Уужим саруул зай талбайтай
  • Ашигтай талбай ихтэй
  • Байгалийн гэрэл илүү тусдаг
  • Эдэлгээ удаантай, баталгаа өгдөг
  • Гэрийн автоматжуулалтын системээс ашигласан
  • Илүү цэвэр тохилог буурьтай
  • Байгалийн элдэв үзэгдэлд тогтвор сайтай
  • Шалны халаалтын системтэй
  • Инженерийн цогц шийдэлтэй
  • Гэрийн үүдэнд terrace буюу нарлагааны талбайтай
  • Эко байгальд ээлтэй
  • Том шилэн цонх, хаалгатай
  • Оюуны өмчийн гэрчилгээтэй зэрэг олон давуу талтай

Сэтгэгдэл

Your email address will not be published.