Уламжлал шинэчлэлийг хослуулахын учир

Даяаршин буй дэлхий ертөнцөд зэрэгцэн оршиж байгаа хүн төрөлхтөнөөс  Монгол хүмүүс биднийг онцгойлон ялгаруулах зүйл бол бидний өв уламжлал юм. Уламжлал гэдэг манай улсын түүх соёлтой салшгүй холбоотой. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн  захирал,  академич Г.Чулуунбаатарын тайлбарласнаар уламжлал гэдэг нь өнгөрсөн үеийн мэргэд, ахмад буурлууд юу бүтээж, хойч үедээ түүнийгээ хэрхэн үлдээх ёстой вэ гэдгийг харуулдаг багц үзэгдэл юм. Монголчууд бидний түүх агуу баялаг тул уламжлал маань тэр хэмжээгээр баян өргөн цар хүрээтэй байдаг билээ. Бидний түүхийн хэсэг бүрт салшгүй дурьдагддаг үнэтэй өв бол Монгол үндэстний гэр. Монгол үндэстний гэр нь олон жилийн турш байгалийн шалгарлыг даван гарч ирснээрээ онцлог. Харин тэрхүү уламжлалт үндэсний гэрийг орчин үеийн амьдралын хэв маягт тохируулан бүтээж буйгаараа бид уламжлал шинэчлэлийг хослуулахыг зорьж байгаа билээ.

Үүний учир бидний хэрэглэгчид ч мөн адил Монгол өв соёлоо дээдэлдэг, түүнийгээ уламжлуулан үр хойчдоо өв соёл болгон үлдээхийг хүсдэг, гадна дотны жуулчдад өөрсдийн түүх, үнэт зүйлийг сурталчлан таниулахыг эрмэлздэг эерэг бөгөөд эх оронч сэтгэлгээтэй хүмүүс байдагт бид талархдаг.

Цомцог гэрийн онцлог хийгээд уламжлал шинэчлэлийг хэрхэн хослуулсан бэ?

Монгол гэрийн гол онцлог нь тойрог хэлбэртэй учраас агаарын сэлгээ сайн явагддаг. Гэрийн агаар тооноор дээш гарч хором мөч бүр цэвэр агаараар сэлгэгдэж байдаг. Тиймээс бид Монгол гэрийн үндсэн дугуй хэлбэрийг эвдэхийг хүсээгүй. Том саруулхан зай талбай болон олон цонх, шилэн хаалга зэрэг шинэчлэлийг нэмсэн. Мөн Цомцог гэртээ тооныг нь удирдлагаар онгойдог нугастай загварыг хийсэн нь орчин үеийн home automation system-ийн нэг хэлбэр юм.  Уламжлалаас бид өвөг дээдсийнхээ ухаалаг шийдлийг Цомцог гэрт хэвээр үлдээсэн. Тухайлбал,  манай өвөг дээдэс бороотой үед өрхөө татчихаад харанхуй гэрт суудаггүй байж. Тэд тусгай мод ашиглан өрхөө дотроос нь түлхэхээр гаднаас агаар болон тодорхой хэмжээний гэрэл, гэгээ орж ирдэг. Үүнийг өрх дөндийлдөх гэж нэрлэдэг. Төв халхууд дөндийлийг их хэрэглэдэг байсан юм билээ. Мөн хаяагаа цондоглох гэж ярьдаг байсан. Модоор хөшүүрэгдээд хаяагаа сөхөхийг ингэж нэрлэдэг. Хаяагаа цондоглох, өрхөө дөндийлдөх зэрэг нь эртнээс уламжлалтай ахуй учраас бид үүнийг хэвээр хадгалан үлдээснээрээ Монгол ахуйгаа дээдлэн хүндэтгэж буйгаа илэрхийлэхийг хүссэн юм.

Сэтгэгдэл

Your email address will not be published.