Номхон далайн 2019 оны сэтгэл хөдөлгөм 4 гэр

Дэлхий даяар техник технологи хурдацтай хөгжихийн хирээх хүмүүсийн идэвхтэй амрах хэв маяг ч мөн сэтгэл хөдөлгөм байдлаар хувьсан өөрчлөгдөж байна. Олон орны жуулчид сонгодог жуулчны газруудаар зочлох, зочид буудалд амарч суухын оронд өвөрмөц туршлага хайх, байгальтайгаа илүү ойр байх талаар эрэлхийлж байгаа нь сайшаалтай.

1978 оноос хойш Номхон далайн орчин үеийн гэр сууцууд нь уламжлалт хэв маягыг илтгэхийн сацуу илүү тохь тухтай орон зайг амрагчдад санал болгож элээд байна. Энэхүү нийтлэлд 2019 оны хамгийн сэтгэл хөдөлгөм хэв маяг бүхий 4 гэрийг онцолж байна.

1. Yale Manor


This photo of Yale Manor B&B And Yurts is courtesy of TripAdvisor

Сенека нуурын эрэг орчимд байрлах Yale Manor нь Нью Йоркийн дээд хэсэгт байршилтай тансаг тайван байдлыг хангахуйц газар юм. Эхнэр нөхөр хоёрын хамт амьдардаг Кэтрин Поттер, Фил Портер нар түүхэн гурван давхар чулуун харшийг санагдуулах зорилгоор  анх эдгээр гэрүүдийг барьсан нь хотоос гарахаар  төлөвлөж буй бүх насны хүмүүсийн сонирхлыг татаад байгаа юм.

2. Tuckaway модны аж ахуйд байрлах гэр

Эргэн тойрны 90 гаруй хувь нь дан ой модоор хучигдсан Tuckaway модны фермийг анх Доверын ойролцоо энгийн зул сарын гацуур үржүүлгийн газар болгон нээсэн юм. Энд гоёмсог орчин үеийн хийцтэй, өргөн цэлгэр цонх бүхий гэрүүдийг байршуулж өгсөн нь олон хосуудын хуримаа хийх, гэр бүлээрээ аялаж зугаалах, найз нөхдөөрөө салхинд гарах зэрэгт таатай орчин болоод байна. Энэхүү тоосгон гэр бүхий фермийг өдөр тутмын аар саар зүйлээс холдож өөрийн ертөнц рүүгээ өнгийн ороход хамгийн тааламжтай газар хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.

3. Цэцэрлэгт хүрээлэнгийн гэр

Роулок Каунтид байрлах цэцэрлэгт хүрээлэн болон голын эрэг дагуу урсдаг голууд нь Виржиниа мужийн аялал жуулчлалын хамгийн нэр хүндтэй газар юм. Энд ирсэн жуулчид усан дээр амрах завиар аялж, уулын дугуйгаар 14 миль зам туулж, найз нөхөд, гэр бүлийнхэндээ өргөн цар хүрээтэй дискний гольф тоглоход тохиромжтой.

Тэдний онцлох зүйл нь  200 хавтгай дөрвөлжин фут, зургаан хүний багтаамжтай Номхон далайн гэр сууц юм.  Үнийн хувьд  нэг хоног нь дунджаар 75-100 долларын үнэтэй байдаг. Үүнд угаалтуур, бие засах газар, тохь тухыг нэмэгдүүлэх хөргөгч, агааржуулагч зэрэг бүгд орно.

4. Montage буга хөндийн амралтын газар

Цанаар гулгах нь Юта мужийн  хотын амьдралын түгээмэл хэв маяг. Энэхүү цанын амралтын газар нь хүйтэнд хамгийн тохиромжтой гэр сууцыг амрагчиддаа санал болгодог. Энэхүү гэр нь бүрэн тавилгаар тоноглогдсон бөгөөд уулнаас дөнгөж ирж буй цаначдад халуун дулаан тохь тухтай мэдрэмжийг өгдгөөрөө бусдаас давуу талтай.

 

Сэтгэгдэл

Your email address will not be published.