Цомцог гэр – Хүүхдэд ээлтэй орчин

Гэр нь түүхийн эртний үеэс л гэр бүлийн гишүүдийг халуун дулаан уур амьсгал дунд байхад зориулагдсан, гэр бүл төвтэй сууц байсаар ирсэн билээ. Төв Азийн нүүдэлчин амьдралын хэв маяг дунд гэр бүлийн гишүүн бүр эв найрамдалтай аж төрөх нь чухал байсан нь зүйн хэрэг. Орчин үеийн гэрүүд ч мөн адил энэхүү хэв маягийг хадгалж, гэр бүлээрээ чанартай цагийг өнгөрүүлэн, хамтдаа тоглож наадах, хамтдаа хооллох боломжийг хэвээр үлдээсэн.

Гэр бүлийн гишүүдийг бие биетэйгээ ойр дотно байж, хамтдаа ажиллаж, амарч, хөгжилдөхөд гэрийн үндсэн дугуй хэлбэр нь ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.

Цомцог гэр – Хүүхдэд ээлтэй орчин

Хүүхэд нас гэдэг нь амьдралын бүхий л эхлэл, суурь хүмүүжил тавигддаг үе. Хүүхэд гэр бүлийн хувьд хамгийн үнэ цэнэтэй, тэд  үргэлж бусдад баяр баясал, аз жаргал бэлэглэж байдаг. Тийм ч учраас эцэг эхчүүд бид хүүхдээ  эрүүл аюулгүй орчинд, тав тухтай өсөн торниулах үүрэгтэй. Үүнээс гадна хүүхдүүд бидний үндэсний үнэт өв соёл, уламжлалыг залгамжлах учиртай гэдгийг мартаж болшгүй.

Үндэсний брэнд бүтээгдэхүүн болох “Цомцог гэр” нь хүүхдийн зөв боловсрол хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ  гэр бүлийн гишүүн бүрт эрүүл аюулгүй тав тухтай орчныг бий болгох тал дээр ихээхэн анхаарч ажилладаг билээ. Ингээд та бүхэндээ “Цомцог гэр”  хэрхэн хүүхдэд ээлтэй орчин болох талаар толилуулъя.

Хүүхдийн биед хоргүй эко материалаар хийгдсэн

Сүүлийн жилүүдэд тавилга болон байр сууцны түүхий эдээс гарч буй хор нь хүний эрүүл мэндэд хохирол учруулж, амьсгалын замын өвчин, харшил үүсгэх, хамрын хөндийн үрэвсэл бий болгох цаашлаад хорт хавдар үүсгэх хүртэл аюултай байдгийг судлаачид тогтоогоод байна.  Манай улсад тавилгын стандарт гэж байдаггүйгээс гадна импортоор орж ирж буй тавилгын материалын химийн бодисын агууламжийг нь шинжилдэггүй. Харин “Цомцог гэр” нь цэвэр модон түүхий эдээс бүрддэг төдийгүй хүний биед хоргүй эко будаг ашигладгаараа онцлог.

Хүүхдийн чөлөөтэй тоглож наадах орчин

Хүүхэд тэр дундаа бага насны хүүхдийн хөдөлгөөнийг хорихгүй байх нь биеийн болон сэтгэхүйн хөгжилд эерэгээр нөлөөлдөг. “Цомцог гэр” нь уламжлалт гэрийг бодвол илүү зайтай, сэлүүхэн орчныг бүрдүүлж өгсөн тул хүүхдүүд өөрийн орон зайнд чөлөөтэй сэтгэн тоглож наадах боломжтой.

Минималист, аж ахуйч суурь хүмүүжлийн олгох боломж

“Цомцог гэр” нь хэдийгээр орчин үеийн хэв шинжийг агуулсан боловч уламжлалт гэрийн чухал үнэ цэнэтэй хэсгүүдийг орхигдуулаагүй. Эрт үеэсээ Монголчууд бидний өвөг дээдэс нүүдэлчин  амьдралын хэв маягтаа зохицуулан минималист, эмх цэгцтэй орчныг бүрдүүлсээр иржээ. Тийм ч учраас үр хүүхдүүддээ өөрсдөө сэтгэн байгалийн эд зүйлсээр тоглох, аливаа эд хогшлыг байр байранд нь эмх цэгцтэй байрлуулах зэрэг ахуйн эерэг хүмүүжлийг олгосоор ирсэн.

Байгаль эх дэлхийтэйгээ ойр өсөж торних

Технологи хурдацтай өсөн дэвжихийн хирээр хүүхдийн байгальд тоглож наадах цаг хязгаарлагдмал болж байна. “Цомцог гэр”-ийн бас нэгэн давуу тал нь хүүхэд хүссэн үедээ гарч орох, салхилахаас гадна гэр бүлийнхэнтэйгээ ууланд алхах, ойрхон зугаалах зэргээр цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.

Цэвэр агаарт амьдрах боломж

Сүүлийн үед утаа болон хөрсний бохирдол гэдэг аюулын түвшинд хүрээд байна. Энэ нь бидний үр хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа юм. “Цомцог гэр”-ийг та хаана ч хүссэн газартаа бариулж болохоос гадна дуртай үедээ нүүлгэн шилжүүлж болно. Тиймээс жилийн 4 улиралыг харгалзан, хүүхдүүдээ цэвэр цэнгэг агаарт өсгөх бүрэн боломжтой юм.

Тансаг зэрэглэлийн эсвэл жирийн байх сонголт

“Цомцог гэр”-ийг өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн бариулах сонголтыг танд үлдээж байна. Хэрэв та тансаг хэрэглээг илүүд үздэг бол цахилгаан, сан техник, халуун хүйтэн ус, душ саун, тек, мини бар зэргийг гэртээ байршуулж болно. Харин илүү жирийн, зуслангийн хэв маягийг хүсэж байвал гаднаа нойлтой байх зэргээр сонголт хийхээс гадна нарны цахилгаан эрчим хүчийг ашиглаж болно. Ямар орчинд та хүүхдээ өсгөн торниулахыг хүсэж байна тэр бүгдийг та өөрийн хүссэнээр төлөвлөж зохион байгуулах боломжтой.

Түүнчлэн та гэрийнхээ гадаа хүүхэд салхилуулахад тав тухтай ногоон байгууламж бүхий орчин, цэцэрлэгжүүлэлт, хүүхдийн насны онцлогт тохирсон тоглоомын талбай, байгалийн эд зүйлсээр хийсэн үзмэр, усан бассейн, сагс хөл бөмбөгийн талбай хийх зэргээр хязгааргүй олон тохижилтыг хийж болно.

Сэтгэгдэл

Your email address will not be published.