Дэлхийн хамгийн сонирхолтой 10 “гэр” резортууд

Аялал жуулчлал гэдэг дэлхий даяар хурдацтай хүчээ авч буй салбар. Жил ирэх тусам аялагчид илүү сонирхолтой, нам тайван резортуудыг илүүд үзэж сонголтоо хийх болсон байна. Сүүлийн үед “yurt” буюу гэр резортууд барууны аялагчдын сонирхлыг нэлээд татаад байгаатай холбогдуулан дэлхийн хамгийн сонирхолтой 10 гэр резортын тухай нийтлэлийг танд хүргье.  Техас дахь байгаль орчинд ээлтэй эко гэр сууцаас эхлээд Танзани дахь элбэг дэлбэг модон эдлэл, модон гэрүүд жуулчдын сонирхлыг эрхгүй татаж байна.

1. Перу дэх модон овоохой (Treehouse)

Перу мужийн Лорето хотын бүх модыг шингээсэн байна уу гэлтэй “Treehouse Lodge” нь Перугийн онцлог шинж чанарыг харуулсан нэгэн төрлийн гэр сууц юм.  Дугуй хэлбэртэй, нарлан суух террастай бүх зүйл нь эко модоор хийгдсэн энэхүү резортыг эргэн тойронд байрлаж буй ой мод нь бүр ч илүү чимнэ.  Өглөө бүр гол мөрөн, горхины урсах чимээ, шувуудын жиргээнээр аялагчид сэрдэг. Амар тайван байгальд ойр байхыг хүссэн хэн бүхний сонголт болоод буй уг модон сууц бүрт шүршүүр, угаалтуур, бие засах газар, халхавч шигтгээтэй ор зэрэг нь бүгд бий.

2. Патагониа хотхон – Сантьяго, Чили

Торо нуурын эрэг дээрх Чилийн өтгөн ойд байрлаж буй Чилигийн хамгийн анхны гайхамшигтай амралтын газар болох Patagonia Camp нь халаалт, цахилгаан, урсгал ус, тэр байтугай WiFi бүхий 18 тансаг гэрүүдтэй байдаг.  Patagonia Camp-ын гэр бүрт орчин үеийн амралтын газруудын тохь тухыг мэдрэхийн сацуу байгальд бүрэн амрах боломжийг санал болгодог. Гэрт амрахын зэрэгцээ Чилийн шигүү ой, мод, нуур, ууланд аялахад тун тохиромжтой газар юм.

3. Хомоки Лодж – Унгар, Чонград

Европын зүрхэн хэсэгт байрлах Homoki Lodge & Luxury Glamping Resort нь Унгарын жинхэнэ амтыг мэдрүүлдэг резорт юм. Энэхүү гайхамшигтай гоёмсог гэрүүд нь өмнөд Унгарын тусгаар тогтносон Пусцта байгалийн нөөц газарт байрладаг. Тус гэрт амрагсад элсэн цөлөөр аялах боломжтой. Зочид тусдаа өөр өөрийн зэрэглэл бүхий гэрүүдээс сонголтоо хийнэ. Гэр бүрийн гадна хашаатай цэцэрлэг, мини баар,  борооны шүршүүр бүхий люкс наран шарлагын газрууд бий. Бусад амралтын газруудын адил массаж, дэлгүүр хэсэх, гадуур аялал хийх, олон нийтийн арга хэмжээ, шууд тоглолт болох зэргээр аялагчдыг уйдаахааргүй олон хийх зүйлстэй.

4. Rockwater Secret Cove резорт – Halfmoon Bay, Британийн Колумбия

Halfmoon Bay-д байрлах тус резортын байруудыг нутгийн иргэд хэдийгээр  tenthouse suites буюу “майхантай байр” хэмээн нэрлэдэг ч гаднаасаа бас л нэг төрлийн гэртэй төстэй сууцууд юм. Тус амралтын газрын гэрүүд ердийн зочид буудлын өрөөний бүх тав тухыг санал болгодог. Тухайлбал, хааны хэмжээтэй ор, угаагч хоолой, татах буйдан, мини баар гэх мэт. Зарим том гэрүүд нь дотроо олон өрөөтэй байдаг. Арбутус модны дэргэд байрлуулсан бүх хэрэгслийг самбарын тавцангаар холбодог.  Энэхүү резорт нь дээд зэрэглэлийн Эвок тосгонтой төстэй юм. Хаа сайгүй халзан бүргэд, хулд загас, алуурчин халим элбэг дэлбэг байна.

5. Hoopoe Yurt зочид буудал- Испани, Кортес де ла Фронтерагийн ойролцоо

Испанийн Андалусийн өмнөд хэсэгт байрлах Hoopoe Yurt зочид буудалд амар тайвныг бүрэн утгаар нь мэдрэх боломжтой. Грацалемагийн нурууны дээгүүр нар жаргахыг харан, тансаг орон дээр хүрэлзгэний чимээг  сонсонгоо тухлан унтах боломжтой. Энд ирсэн зочид Монгол, Афганистан, Джайпур, Сафари гэх мэт өөр өөр хэв маягийн дизайнаар чимэглэсэн гэрүүдээс сонголтоо хийнэ. Гэр нь тохь тухтай ортой, хувийн ариун цэврийн өрөөтэй, манай Монгол тавилгатай, дотроо хоёр өрөөтэй. Тус резорт нь нарны эрчим хүчээр ажилладаг тул хашаанууд нь гадна талын болон дотроо давхар гэрэлтүүлэгтэй байдаг. Бүх гэрийн дотроос царс, оливын мод, өнгөт эрвээхэй, зэрлэг цэцэг, цахирмаа зэргийг харахад хялбар.

6. Костаноа гэр резорт -Пескадеро, Калифорниа

1700-аад оны үед Испанийн судлаачид Сан Францискогийн өмнөд газраас Охлон индиануудыг олж, тэднийг coast people буюу “эргийн хүмүүс” хэмээн нэрийджээ.  Дараа нь энэхүү нэршлээ Костаноус болгон өөрчилжээ. Энэхүү резортын гэр бүр хатан хааны хэмжээтэй (queen sized bed) ортой, цахилгаантай, гүйдэг цонхтой, халдаг гудас дэвсгэртэй. Мөн 24 цагийн хуурай саун, халуун усны газар, гадаа задгай зуух болон реторануудтай.

7. Golden Crown Levin Iglut-Леви, Финлянд

Хосууд болон гэр бүлээрээ очиж амрахад боломжтой 18 шилэн гэрүүд бүхий тус амралтын газар нь  Финляндын Леви хотоос зургаан милийн зайд байрлана. Гэр тус бүр нь өглөөний цайны хэрэгсэл, бүрэн угаалгын өрөө, хоёр хүний ортой.  Өвлийн хүйтэн улиралд цонхнууд нь царцахаас сэргийлж тусгаарлагдсан, халаалттай байдаг бөгөөд хангалттай том хөшигнүүдтэй. Хөлдөм халуун хүйтнээс орж ирээд ил галын дэргэд халуун ваннд суун тав тухыг мэдрэх боломжтой.

8. El cosmico-Марфа,Техас, АНУ

Марфа нь цөлийн өндөр тэгш газарт, далайн түвшнээс дээш 4800 футын өндөрт байрладаг. Энэхүү резортод Сафари хэв маягтай майханаас гадна Монгол гэрүүдийг байршуулж өгсөн байна. Энэхүү Монгол  гэр  нь 22 фут диаметртэй, модон шалтай бөгөөд (queen sized bed) хатан хааны ор, бичгийн ширээ, буйдан, зочны өрөө, гэрэлтүүлэг, цахилгаан цэнэглэх төхөөрөмж болон агаар сэрүүцүүлэгч, кондишэйнтэй.

9. Nduara Loliondo Camp- Танзани улс

Нүүдэлчдийн орон сууц: Ндуара Лолиондо, Танзани

Африкийн Серенгетийн яг хажууд байрладаг  Loliondo Safari Camp нь улирлын онцлогоос хамаарч 6 сар тутамд нүүдэллэдэг. Тийм ч учраас нүүж буухад тохиромжтой Монгол гэрийг тус резортод байршуулсан байна. Монгол гэрийг өөрсдийн  Масайгаар онгод омгийн чимэглэлээр баяжуулснаараа онцлог. Резорт бүхэлдээ нийт 8 ширхэг Монгол гэрээс бүрдэх бөгөөд үүний хоёр нь  – хоолны газар болон амралтын өрөө юм.

10. Treebones Resort- Калифорниа

Калифорни мужийн Big Sur далайн эрэг нь оршин суухад нэн тохиромжтой газруудын нэг. Тус эргийн хамгийн өндөр цэгт байрладаг Treebones резорт нь 16 ширхэг Калифорни загварын гэрүүдтэй.  Үүнээс гадна рон нутгийн зураач Жейсон Фэннийн хийсэн модны мөчирөөр нэхсэн дугуй гэр, түүнчлэн  500 метрийн квадрат бүхий модон “майхан”, “хүний үүр” зэрэг сууцуудаас сонголтоо хийх боломжтой байдаг юм байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.